Бидний тухай

"Сэлба сервис" ХХК нь 1999 оны 12 сард компьютер, хэвлэлийн түүхий эд болон материал худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2003 оноос хэвлэлийн эх бэлтгэлийн үйлчилгээ, 2005 оноос жаазны үйлдвэр, 2007 оноос хавтасны үйлдвэртэй болж үйл ажиллагаагаа өргөтгөсөн. 2008 онд ХАС банкны дэмжлэгтэйгээр 288м2 талбайтай үйлдвэрийн байрыг барьж ашиглалтанд оруулсан. Өнөөдрийн байдлаар "Сэлба сервис" ХХК нь Оффсет хэвлэл, Принтер хэвлэл, Торгон хэвлэлийн материал болон тоног төхөөрөмжүүдийг БНХАУ, БНСУ, АНУ-аас импортоор оруулж Монгол улсын зах зээлд нийлүүлдэг. Мөн загвар болон эхийг бэлтгэж төрөл бүрийн Хавтас болон Медаль (ойн, бэлэг дурсгал, ромбо, спорт, энгэрийн тэмдэг) зэргийг гадаадад үйлдвэрлэн захиалагчдад нийлүүлдэг.


Хавтасны үйлдвэр нь "Сэлба пресс” ХХК нэртэйгээр 2017 оны 1 сард салбар компани болон тусгааралсан. Манай компани нь хэвлэлийн дараах бүх төрлийн үйлчилгээгээнээс гадна үйлчлүүлэгчдийн хүссэн өгнө, загвар, тоо, хэмжээгээр Номын хатуу хавтас, Сургуулиудын төгсөлтийн дипломын хавтас, Бүх төрлийн зургийн альбом, Дурсамжийн цомог, Меню, Шагнал урамшуулал болон үнэмлэхний хавтас, Төрөл бүрийн хайрцаг зэргийг хурдан шуурхай хийж үйлчилж байна.







Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл